Аймгийн Засаг даргад хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэлээ

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2016-04-01 23:59:33

Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга И.Мөнхжаргал аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнг Сонгуулийн хууль зөрчсөн хэмээн үзэж буйгаа сошиал ертөнцөөр мэдээлээд байна.

Тэрээр аймгийн Засаг даргыг сар шинийн баяраар 2000 шахам цаг тооны бичиг хэвлүүлж, айл өрхүүдэд тараасан. Ингэхдээ төсвийн мөнгөнөөс 3 сая гаруй төгрөг зарцуулж, өөрийн зурагтай мэндчилгээг хэвлүүлсэн хэмээн буруутгаж байгаа юм. Үүнд аймгийн Засаг дарга ямар нэг тайлбар өгөхгүй гэлээ. Учир нь тэрхүү мэдээлэл худал аж.

Бидний баттай эх сурвалжаас авсан мэдээллээр уг цаг тооны бичгийг аймгийн Ганданпунцоглин хийд 2012 оноос эхлүүлсэн уламжлалт ажлынхаа хүрээнд өөрийн байгууллагын санхүүжилтээр хэвлүүлэн гаргасан ба ингэхдээ аймгийн Засаг даргаас зөвшөөрөл авалгүйгээр мэндчилгээг нь хуулбарлан тавьжээ. Түүнчлэн Засаг даргын Далай багштай авахуулсан зургийг дур мэдэн нийтлүүлсэн байсныг тухайн үед нь Засаг даргын зүгээс буруушаасан бичиг өгсний дараа хайчлан авсан гэнэ. Календар хэвлэх үйл ажиллагаа 2015 оны 12 сарын 23-нд явагдсан бөгөөд энэ үед Сонгуулийн тухай хууль шинэчлэгдээгүй байсан аж.

Мөн аймгийн ИТХ-ын шийдвэрээр гарсан “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн зорилтот ажил батлагдсан төсвийн хүрээнд төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа хэдий ч улс төрийн хүчнээс буруутган хөөцөлдөж байгаа нь сонгуулийн хар пиар хэдийн эхэлсний шинж хэмээн үзэх хүн олон байна.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ