Аадар борооны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-03 14:06:12
Yesukheitumur Tumurbaatar

ШИНЭ ДЕЛИ. /Anadolu/. Даваа гарагт Энэтхэгийн Мумбай хот болон хотын эргэн тойронд оршдог нутгуудаар 10 жил ороогүй хүчтэй үргэлжилсэн аадар бороо орсны улмаас 26 хүн амиа алджээ.


"Мумбай хотод хана нурсны улмаас 18 хүн амиа алдаж, цахилгаанд цохиулсны улмаас 2 хүн нас барсны зэрэгцээ 6 хүн сураггүй болсон" гэж тус улсын Гамшгаас хамгаалах үндэсний хүчнээс мэдээлэв. 


Аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаатай холбогдуулан нөхцөл байдал улам дордохоос сэргийлэх үүднээс мягмар гарагийг амралтын өдөр болгон зарлажээ. Борооны улирал эхэлсэнтэй холбоотойгоор “Сахар” олон улсын нисэх онгоцны буудлын нисэх буух гол талбай усанд автсантай холбогдуулан 52 нислэгийг цуцалж, 54 нислэгийн чигийг өөрчилжээ.


Энэтхэгийн Цаг уурын газар тус хотод түгшүүрийн улаан түвшин тогтоосон бөгөөд үерт автсан газруудад тусламж үзүүлэхээр Тэнгисийн цэргийн хүчний хэд хэдэн багийг илгээсэн байна. 

Холбоотой мэдээ