Б.Амингэрэл, Т.Есөн-Эрдэнэ нарт зориулсан хандивын тоглолт өнөөдөр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-07-05 13:35:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнд өвчтэй, ой ч хүрээгүй Б.Амингэрэл, Т.Есөн-Эрдэнэ нарын хагалгаа, эмчилгээнд зориулан “Сэтгэл хайрыг түгээе” хандивын тоглолт өнөөдөр 19 цагаас UB PALACE концертын их танхимд болно.


 “Монголиан Нью Прожект” ХХК, “Голд майнд медиа групп” хамтран зохион байгуулж буй хандивын тоглолтод МУГЖ Н.Чулуунхүү, Ж.Уранчимэг, Э.Бүрнээбаяр, МУСТА П.Жимсээ, А.Түмэн-Өлзий, Н.Мөнхбаяр, Б.Одончимэг СТА, С.Баттулга, Б.Эрдэнэхүү, Алтанзул, Г.Гүрбадам, Ш.Өлзийбаяр, Загараа, Шагдар, Сэрсэндэмид, Баярт /Харш/, А.Мөнгөншагай /Гурван бүдүүн хамтлаг/, Заяа /Нэгэн зүгт хамтлаг/, Б.Монголхүү /Улсын филармони/, Motive хамтлаг, Колн хамтлаг зэрэг уран бүтээлч ая дуугаа өргөн барихаар болжээ.

Батмөнхийн Амингэрэл 7 сартай бөгөөд төрөлхийн цөсний битүүрэлтэйн улмаас нэг сар 15 хоногтойдоо хагалгаанд орж цөсөө авахуулсан боловч элэгний хатууралтай болсноос яаралтай элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болоод байна. Одоогоор Солонгос улсын “Сиберант” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тус эмнэлэгтээ хагалгаанд ороход 200 сая вон буюу 440 сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд долдугаар сарын 11-ний өдөр маш яаралтай хагалгаанд орохгүй бол цаашид амьдрах боломжгүй болоод байна.

Тэмүүжин овогтой Есөн-Эрдэнэ одоо 5 сартай. Төрсний дараа 28 хоногтойд нь зүрхний төрөлхийн гажиг буюу ховдол хоорондын таславч нь том хэмжээтэй цоорсон, мөн зүрх нь 1,3 см цоорхойтой гэсэн онош гарчээ. 2-3 удаагийн мэс засалд яаралтай орох шаардлагатай боловч уг хагалгааг Монголд хийх боломжгүй аж. Солонгос улсад хийлгэх хагалгааны зардалд 140 сая вон буюу монгол төгрөгөөр 322 сая төгрөг шаардлагатай байгаа юм байна. Маш яаралтай мэс засал хийлгэхгүй бол хугацаа алдах тусам эрсдэлтэй гэж эмч нар анхааруулжээ.

Хандивын данс: Б.Амингэрэл охин 

Хаан банк:5447409951, Төрийн банк:100900193928,IBK:679-012945-01-010

Т.Есөн-Эрдэнэ хүү

Хаан банк: 5015301245, Хас банк: 5000853801, Төрийн банк: 108600050842

Билетийн үнэ: 20.000 төгрөг

Хандивын тоглолтын билетийг 9603-5655, 9988-0597  дугаар луу залгаж үнэгүй хүргүүлж авна уу.


Холбоотой мэдээ