Индонезын зүүн нутагт хүчтэй газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-08 12:06:38
Yesukheitumur Tumurbaatar

ЖАКАРТА. /Anadolu/. Ням гарагт Индонезын зүүн хойд нутгийн Малуку мужийн ойролцоо 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай тус улсын эрх баригчид мэдэгдлээ.


Газар хөдлөлт орон нутгийн цагаар 10:08-д болсон бөгөөд газар хөдлөлтийн дараа эрх баригчид цунамигийн түгшүүр зарласан байна.


Цаг уур, уур амьсгал, геофизикийн албаны цахим хуудсанд мэдээлснээр, газар хөдлөлтийн дараа цунами болж болзошгүй талаар олон нийтэд анхааруулжээ.


Өмнө нь 2004 оны 12 дугаар сарын 26-нд тус бүс нутагт 9.3 магнитудын газар хөдлөлт болсны улмаас асар өндөр далайн давлагаа үүсэж, үүнд Ачех муж өртөж байсан юм. Уг гамшгийн улмаас 200 мянга гаруй хүн амиа алдсан байна.


Холбоотой мэдээ