Атлетик 220 баг Жипро багийг 5:0-ээр хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-08 12:39:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "МХБХ-ны цом"-ыг  өнгөрсөн жил /2018 он/ өргөсөн "Атлетик 220" энэ жил цомоо хамгаалахыг зорьж байгаа Ч.Мөнхбат дасгалжуулагчтай "Атлетик 220" клубийн залуус II шатны өрсөлдөгч "Жипро"-г 5:0-ээр буулган авч дараагийн шатны эрхээ авлаа.


"Жипро" клуб өнгөрсөн улиралд "Мазала" үндэсний дээд лигт "Атлетик 220"-тай хоёр тоглоходоо 9:0, 2:0 гэсэн үр дүнгээр хожигдоод байсан билээ.


Өдгөө нэгдүгээр лигт дээгүүр амжилттай өрсөлдөж байгаа "Жипро" клубийнхэн ийнхүү "Холбооны цом"-ыг хүртэх боломжгүй боллоо.

Холбоотой мэдээ