Охидын шигшээ баг Япон улсад бэлтгэл хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-08 12:53:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн 16-гаас доош насны охидын шигшээ баг Япон улсын Канагава мужийн "Сейса Хаконе" бэлтгэлийн баазад бэлтгэл хийж байна.


Охидын шигшээ Арлын Япон оронд дөрвөн нөхөрсөг тоглолт хийж, ур чадвар, хүч, хурдаа сорих юм. Тэд эхний тоглолтоо өнгөрсөн баасан гарагт Хаконе хотын багтай хийжээ. Япон дасгалжуулагч Рио Наоко Кавамото өнгөрсөн дөрөвдүгээр сард 19 наснаас доош насны шигшээ багийг удирдан Бангаладешт тэмцээнд оролцсон билээ.


Харин  энэ удаад 16-гаас доош насны охидын шигшээг удирдан туршлага судлах бэлтгэлд ийнхүү гараад байгаа аж.

Холбоотой мэдээ