Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөлөө

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-07-09 10:32:52


Төв /МОНЦАМЭ/. Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98, Төв аймгийн 96, Зуунмод хот байгуулсаны 77 жилийн ойг тохиолдуулан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөжээ.

Цэцэг өргөх ёслолд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа, Зуунмод сумын ЗДТГ-ын  дарга Г.Батжаргал тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд, төрийн албан хаагчид оролцсон байна.

Холбоотой мэдээ