Үндэсний сурын харваанд 100 гаруй харваач оролцлоо

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-07-12 12:53:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн баяр наадмын Үндэсний сурын харваанд 100 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо.

Тус аймгийн энэ жилийн наадамд хил залгаа Баянхонгор, Ховд аймгаас харваачид хүрэлцэн ирж оролцсоноороо онцлогтой болжээ. Тэдгээрээс цэц мэргэнээ сорин бусдыгаа хошуучилсан шилдгүүдийг танилцуулвал эрэгтэй төрөлд Баянхонгор аймгийн Баянлэг сумын харьяат, "Хатан суудал" багийн харваач, Спортын мастер Б.Баянмөнх, эмэгтэйд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, “Засагт хан” клубийн харваач, Аймгийн мэргэн, Монгол Улсын нэгдүгээр зэргийн харваач А.Бүжинлхам, хүүхдийн төрөлд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат харваач М.Мөнхтогтох, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат харваач Ганбаатарын Түвшинзаяа нар нэгдүгээр байр эзэлсэн байна. 

Сүүлийн хоёр жил Говь-Алтай аймгийн хүүхэд залуучууд Үндэсний сурын харваагаар идэвхтэй хичээллэж байна. Үүнийг баяр наадамд оролцогчдын тооноос харж болно хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдээлсэн юм.