Хүй долоон худгйн авто замын хөдөлгөөнийг нэг чиглэлд оруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-07-12 09:54:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн наадмын хурдан соёолонгийн уралдааны үеэр Хүй долоон худгийг чиглэх автомашины хөдөлгөөн ихэсдэг.

Өнөөдөр соёолон морьдыг өглөө 8 цагаас шүдэлж эхэлсэн бөгөөд одоо гарааны зурхай руу хөдлөөд байна. Үүнтэй уялдан Г, Ү, М зогсоолын салдаг уулзвараас урдаасаа хойш чиглэлтэй замыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа.

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалж байна. 

Холбоотой мэдээ