Сур харвааны тэмцээнд гадны аймгийнхан их ирж оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-07-14 23:22:08

Увс /МОНЦАМЭ/. Увс аймаг байгуулагдсаны түүхт 94 жилийн ойн их баяр наадмын сурын харвааны эрэгтэй насанд хүрэгчдэд Говь-Алтай аймгийн харваач Д.Хатанбаатар, эмэгтэйд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харваач Б.Батцэцэг нар түрүүлж аймгийн “Мэргэн” цол хүртлээ.

Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын залуу харваач Я.Мэндсайхан, Увс аймгийн Хяргас сумын залуу харваач Б.Нямдэлэг нар үзүүрлэн аймгийн “Гарамгай харваач”, Баруунтуруун сумын харваач У.Энхжин 3-р байрт шалгаран аймгийн “Гоц харваач” цол тус тус хүртсэн юм. Тэрчлэн  идэр насны ангилалд Увс аймгийн Улаангом сумын харваач Д.Сумьяабаяр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харваач Б.Адьяа нар түрүүлж аймгийн “Идэр мэргэн” цол хүртлээ.

Насанд хүрэгчид эрэгтэй:

1. Д.Хатанбаатар /Говь-Алтай аймаг/

2. Б.Нямдэлэг /Увс аймаг Хяргас сум/

3. У.Энхбат /Увс аймаг Баруунтуруун сум/

4. Н.Соронзонбаяр /Увс аймаг Завхан сум/

5. М.Цэнд-Аюуш /Завхан аймаг Цэцэн-Уул сум/

Насанд хүрэгчид эмэгтэй:

1. Б.Батцэцэг /Завхан аймаг Цэцэн-Уул сум/

2. Д.Мэндсайхан /Завхан аймаг Тосонцэнгэл сум/

3. У.Энхжин /Увс аймаг Баруунтуруун сум/

4. Б.Оюунтунгалаг /Увс аймаг Улаангом сум/

5. Б.Дариймаа /Увс аймаг Зүүнговь сум/

Идэр нас эрэгтэй /15-17/

1. Д.Сумъяабазар /Увс аймаг Улаангом сум/

2. С.Пүрэвсүрэн /Завхан аймаг Тосонцэнгэл сум/

3. О.Бадарч /Завхан аймаг Цэцэн-Уул сум/

Идэр нас эмэгтэй /15-17/

1. Б.Адъяа /Завхан аймаг Тосонцэнгэл сум/

2. Ю.Мядагмаа /Завхан аймаг Цэцэн-Уул сум/

3. Д.Мичидмаа /Увс аймаг Улаангом сум/

Өсвөр нас эрэгтэй

1. М.Мөнгөнпүрэв /Завхан аймаг Цэцэн-Уул сум/

2. П.Сумъяабэйс /Завхан аймаг Цэцэн-Уул сум/

3. Л.Нямхүү /Завхан аймаг Тосонцэнгэл сум/

Өсвөр нас эмэгтэй

4. Б.Түмэнбаяр /Завхан аймаг Цэцэн-Уул сум/

5. Б.Энхсаруул /Увс аймаг Улаангом сум/

6. Н.Энхжин /Завхан аймаг Тосонцэнгэл сум/

Холбоотой мэдээ