Морьт харвааны олон улсын тэмцээнд Монголын тамирчин хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2019-07-15 13:32:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ОХУ-ын нийслэл Москва хотноо энэ сарын 12-14-нд морьт харвааны аварга шалгаруулах олон улсын тэмцээн боллоо.

 

Нийт 21 орны 80 гаруй тамирчин морин дээрээс сур харван өрсөлдсөн энэхүү тэмцээнд оролцсон Монгол Улсын тамирчин Ө.Цамба Орос харвааны төрөлд хүрэл медаль хүртэв. Уг төрөлд Ираны тамирчин Али Горчин алт, ОХУ-ын тамирчин Сергей мөнгөн медаль хүртсэн бол харваач Ө.Цамба Унгар харвааны төрөлд шагналт тавдугаар байр эзэлжээ. Ө.Цамбын хамт Монгол Улсаас мөн тамирчин Г.Гэсэр оролцсон байна.

Морьт харвааны олон улсын тэмцээн Орос, Унгар, Солонгос, Турк гэсэн харвааны дөрвөн төрлөөр явагджээ. 

Холбоотой мэдээ