Амралтын өдрүүдээр 180 орчим дуудлага иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-07-18 10:50:26

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд баяр наадмын амралтын өдрүүдээр БОЭТ-д 180 орчим дуудлага иржээ.

Дуудлага бүрт яаралтай түргэн тусламжийн тасгийн эмч ажилчид шуурхайн арга хэмжээ авч, цаг тухай бүрт иргэдэд хүрч ажилласан байна.

Дуудлагын ихэнх нь хоолны хордлого, бага насны хүүхдийн халууралт, артерийн даралт ихэссэн өвчлөл байв.Агаарын хэм их халж байгаатай холбоотойгоор хоол хүнсээ тохируулаагүй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарахгүй байгаа нь гэдэсний халдвар, хоолны хордлого өгөх шалтгаан болж байгааг онцолж байна.

Мөн хэт хүйтэн ундаа, зайрмагаас болж хүүхдүүдийн хоолой өвдөх өвчлөл их байгаа ажээ. Иймд иргэд хүнсний хэрэглээндээ анхаарч байхыг сануулав. 

Холбоотой мэдээ