Барилгын техникийн хяналтыг долоо хоног бүр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-18 14:13:52

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 2019 онд 57 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийхээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 41, орон нутгийн төсвөөр 77 бүтээн байгуулалтын ажил хийнэ.

Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, орон нутагт  хөрөнгө оруулалт татах, үр өгөөжийг дээшлүүлэх талаар аймгийн Засаг дарга холбогдох байгууллагад үүрэг чиглэл өгсөн. 

Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллага, орон тооны бус техникийн хяналтын зөвлөл хамтран барилгын үе шат, техникийн хяналтыг 7 хоног бүр зохион байгуулж, улмаар 14 хоног тутамд аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахаар болжээ.

Ингэснээр барилгын чанар сайжрах бөгөөд барилга, орон сууцны шугам сүлжээ, дулаан хангамжийн доголдол байхгүй болно гэж үзэж байна.  

Энэ ажил 7 дугаар сарын 22-ноос эхэлнэ. Тиймээс орон нутгийн барилгын компани, аж ахуйн нэгжүүд нь барилга угсралтын ажлын явцын талаарх мэдээллийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт илрүүлэхийг албаныхан мэдэгдлээ.

Мөн тус байгууллагын мэргэжилтэн С.Өнөржаргалын unurjargal.s@khovd.gov.mn цахим хаягаар барилгын явцын мэдээлэл ирүүлэх,  улмаар 99439386, 89017838 утасаар холбоо барих боломжтой. 



Холбоотой мэдээ