Өв соёлоо хамгаалагч байгууллага үндэсний бичгээ сурталчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-04 16:28:18

Албан газрынхаа хаягийг үндэсний монгол бичгээрээ бичиж тэмдэглэж байгаа байгууллагууд Дорноговь аймгийн Сайншанд хотод цөөхөн ч гэсэн  байна.

Аймгийн Музей сургалт, судалгааны төв нь байгууллагынхаа хаягийг одоогоос жилийн өмнө монгол бичгээр бичиж хаягжуулсан төдийгүй өв соёлоо, түүх шаштираа хамгаалж, хойч үедээ өвлүүлж үлдээх зорилготой тус байгууллага нь энэ санаачилгаа  Монгол хэлний хууль батлагдсаны дараахан л ажил хэрэг болгосон  аж.  

Тус байгууллагын даргаар зураач,  соёл судлаач, багш  Г.Цагаандэрэм ажилладаг бөгөөд монгол бичгээр байгууллагынхаа хаягийг бичих санааг хамт олныхоо хурлаар гаргаж эрдэм шинжилгээний ажилтан Э.Эрдэнэдалай, нягтлан бодогч  Б.Мөнхтогтох нар эхийг нь бэлтгэж хэвлүүлжээ.     

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ