Увс нуурын орчинд 10 мянга гаруй жуулчин аялжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-07-24 16:39:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс нуур орчимд 2019 он гарснаас хойш дотоод, гадаадын 10 мянга шахам жуулчин ирж амарч аялаад байна.

Жуулчдын тоог тухайн нутгийн постоор нэвтэрсэн гадаад, дотоодын иргэдийн тоогоор тооцжээ. Увс нуурын сав газрын захиргаанаас аялагчдыг постоор нэвтрэхэд хог ил задгай хаяхгүй байх, нуурын усанд тогтоосон цагаар орох шаардлага тавьж байгаа аж.




Увс нуур-Тэс голын сав газрын захиргаа “Хоггүй Улаангом” аянд аймгийнхаа Төрийн банкны хамт олонтой нэгдэн Харзын гаталга орчмын 500 метр газрын хогийг цэвэрлэжээ. Мөн аймгийн Малчин, Хяргас сумын Гэдэргэ, Билүү, Хүрэнморьтын голын дагуу сумдын захиргааны байгууллага, иргэд, нөхөрлөлтай хамтран нэг мянга орчим мод тариад байна. 

Холбоотой мэдээ