А.Б.Махнёв: Цэргийн наадамд оролцох Монгол Улсын хүрээлэл тэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-27 18:57:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Армейские игры-2019" олон улсын цэргийн мэргэжлийн тэмцээнд оролцох Монгол Улсын баг бүрэлдэхүүний удирдлагыг ОХУ-ын Зэвсэгт хүчний байлдааны бэлтгэлийн газрын төлөөлөгч, хурандаа А.Б.Махнёв өнөөдөр Москва хотноо хүлээн авч уулзлаа. 


Цэргийн наадмын Олон Улсын шүүгч, ЗХЖШ-ын Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Х.Даваацэрэн, ЗХЖШ-ын Ар талын газрын Техникийн хангалтын хэлтсийн дарга, хурандаа Ц.Төрмөнх нарын төлөөлөл  уулзалтад оролцов.


Монгол Улс цэргийн наадмын нэг төрөл "Аравт" морин цэргийн наадмыг анх удаа зохион байгуулж байгаагийн хувьд, энэ жилийн тэмцээний бэлтгэл, үйл явцын талаар санал солилцлоо.


Уулзалтын үеэр, хурандаа А.Б.Махнёв цэргийн наадамд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний тамирчдын тоо, өрсөлдөх төрөл жилээс жилд нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэв. Түүчнлэн Монгол Улс өөрийн орондоо “Аравт”морин цэргийн олон улсын уралдааныг зохион байгуулж байгаа нь наадмын төрлийг нэмж, ач холбогдлыг нь улам нэмж байна хэмээн онцоллоо.

Холбоотой мэдээ