#FEELMONGOLIA видео бичлэгийн уралдааны шилдэгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-07-30 12:12:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас зарласан Монгол Улсыг олон улсад сурталчлах #FEELMONGOLIA богино хэмжээний дүрс бичлэгийн уралдааны дүн гарч, шилдэг уран бүтээлчид тодорлоо.

Уралдаанд нийт 20 орчим бүтээл ирүүлснээс тэргүүн байрыг Н.Баттулга, удаах байрыг Э.Энхдэлгэр, С.Сайнхишиг нар эзэлжээ.

Энэ оны тавдугаар сард зарласан дээрх уралдааныг зөвхөн Монгол Улсад үзэх, харах, мэдрэх боломжтой байгаль, түүх, соёлын болон дөрвөн улирлын онцлогыг харуулсан 30-40 секундын дуу, дүрсний өндөр чанартай бүтээл байх гэсэн шалгуураар дүгнэжээ. Энэ удаагийн  #FEELMONGOLIA богино хэмжээний дүрс бичлэгийн уралдаан жуулчдыг татах нэг алхам болно гэж БОАЖЯ-наас үзэж байна.  

Холбоотой мэдээ