Элэгний С, В вирусын шинжилгээг 300 иргэнд хийв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-08-05 11:16:05

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас Дэлхийн хепатитийн өдрийн нээлттэй хаалганы өдөрлөгийг Эрдэнэбулган сумын хэмжээнд зохион байгуулсан бөгөөд нийт 600 гаруй иргэн хамрагдсанаас гадна өрхийн эрүүл мэндийн төвөөс 300 иргэнд элэгний В, С вирусын илрүүлэг шинжилгээг түргэвчилсэн тестээр хийв.

Шинжилгээнд хамрагдсан иргэдээс 38 хүнээс хепатитийн халдвар илрүүлсэн бол 33 хүн эхо шинжилгээнд хамрагдаж, 29 хүн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авчээ.

ЭХО шинжилгээнд орсон 33 иргэний 18 нь элэгний С вирустэй, 15 нь В вирустэй гарсан байна. Мөн элэгний С вирус, В вирусын эргэлзээтэй хоёр хүнд ЭХО шинжилгээ хийж аймгийн Нэгдсэн Эмнэлгийн лабораторид баталгаажуулахад онош батлагджээ. 


Холбоотой мэдээ