Дайхарын рашаанд зөвшөөрөлгүй барьсан худгийг лацдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-08-02 11:27:18

Дорнод/МОНЦАМЭ/. Тосон хулстайн байгалийн нөөц газарт хамаарах Дайхарын рашааны орчимд хүмүүс зөвшөөрөлгүй суурьшиж, худаг гарган, адуу бэлчээж байсныг албаныхан тогтоожээ.

Улсын тод манлай уяач Б.Билэгдэмбэрэл байгалийн нөөц газарт зөвшөөрөлгүй хоёр худаг гаргаж 1660 орчим тооны малаа бэлчээж байжээ.

Иймд тус аймгаас томилогдсон ажлын хэсэг газар дээр нь ажиллаж худгын насосыг сугалж лацдав. Дайхарын рашааны орчимд ямар ч ган гачигтай үед ус чийг элбэгтэй байдаг төдийгүй цагаан зээрийн нутаглах, ундаалах чухал газруудын нэг юм. Харин эдүгээ бэлчээрийн талхагдал бий болж, цагаан зээр дайжаад байна.


Холбоотой мэдээ