"Discovery Channel" телевиз Баян-Өлгий аймгийн тухай баримтат кино хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-05 12:38:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. АНУ-ын "Discovery Channel" телевиз "Grand Altai Travel" компанитай хамтарч Баян-Өлгий аймагт явган аяллын тухай баримтат кино хийж байна.

Телевизийн уран бүтээлчид саяхан тус аймгийн Цэнгэл сумын нутагт орших Хотон нуураас Шивээт хайрхан-Алтай Таванбогд-Бага Ойгор чиглэлд 110 км явган аялал хийжээ. Замдаа орон нутгийн иргэдийн аж амьдрал, зан заншил, соёлтой танилцаж киноны зураг авсан аж. Ирэх 10 дугаар сард болох Бүргэдийн баярт дахин ирж зураг авна.

Аяллын явцад цуглуулсан баримт, мэдээллийг үндэслэн "Hihing tour western Mongolia" /Баруун Монголд явган аялал хийх нь/ сэдэвт баримтат кино бүтээх бөгөөд 2020 оны 10 дугаар сард телевизийн дэлгэцнээ гаргах ажээ.

Тус кино олны хүртээл болсноор Монгол Улсын гадаад сурталчилгаанд томоохон хувь нэмэр болно гэдгийг аялал жуулчлалын салбарын хүмүүс онцлов. 

Холбоотой мэдээ