Азийн тэмээн соёл уралдааны холбоо байгуулахад Монгол Улсын төлөөлөл оролцов

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-08-07 15:11:53

Өмнөговь /МОНЦАМЭ/. Азийн тэмээн уралдааны холбоо үүсгэн байгуулах анхдугаар хурал Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо боллоо. 

Азийн 12 улсын төлөөлөл оролцсон хуралд Монголын Тэмээн соёл, уралдааны холбооны ерөнхийлөгч Р.Сэддорж, дэд ерөнхийлөгч Б.Чандмань нар оролцон Азийн тэмээн уралдааны удирдах дээд байгууллагыг үүсгэн байгуулалцжээ.

Энэ үеэр тус холбооны удирдлагын багийн сонгууль болж Б.Чандмань гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна. Монголын тэмээн уралдааны холбооны төлөөлөгчид Абу Дабигийн Шейх Султан бин Хамдан Эль Нахьянтай албан ёсны уулзалт хийж цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд хийгээд хоёр бөхтэй тэмээг хамгаалах, тэмээн  уралдааныг өргөн цар хүрээтэй зохион байгуулах талаар хамтран ажиллахаар боллоо. Ийн Монгол Улс дэлхийд тэмээн соёл уралдааны холбоог үүсгэн байгуулагч орны нэг болов. 

Холбоотой мэдээ