Б.Даваадорж: Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг НҮБ өндрөөр үнэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-08-08 12:35:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэдэх Байнгын Төлөөлөгчийн газар суугаа цэргийн зөвлөх, бригадын генерал Б.Даваадоржтой энэ сарын 06-нд уулзав.


Уулзалтын үеэр бригадын генерал Б.Даваадорж Бүгд Найрамдах Судан Улс болон Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт, тухайн орны нөхцөл байдал, цаашид анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын ур чадварыг НҮБ-аас өндрөөр үнэлж буйг онцоллоо.


Харин ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг энхийг дэмжих ажиллагаанд түлхүү оролцуулахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ