Баруун бүсийн волейволын аваргууд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 21:18:58

Говь-Алтай аймгийн төв Алтай хотод баруун бүсийн волейболын идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудын идэрчүүдийн аварга шалгаруулах энэхүү тэмцээний эрэгтэй тамирчдаас Завхан аймгийн баг тамирчид түрүүлж Ховд, Говь-Алтай аймгийн багууд удаалсан бол эмэгтэйчүүдээс мөн Завхан аймгийн баг тэргүүлж Говь-Алтай, Ховд аймгууд удаах байранд оржээ. Шилдэг холбогчоор Говь-Алтайн П.Оюун-Эрдэнэ, илдэг довтлогчоор Ховдын Э.Номин-Эрдэнэ, шилдэг тэгш тоглогчоор Завханы Д.Сарантуяа нар шалгарчээ.

Завхан, Ховд аймгийн эрэгтэй баг, Завхан, Говь-Алтай аймгийн эмэгтэй баг тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан байна.

                                                                                                       Говь-Алтай аймаг Ш.Цоодол         

Холбоотой мэдээ