Зүр хүзүүний гарамд гатлага онгоц ажиллаж байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-08-12 17:18:10

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Могод сумыг аймгийн төвтэй холбосон гол зам Орхон голын Зүр хүзүүний гарамд гатлага онгоц ажиллаж байна. Уг онгоцыг аймгийн байгаль хамгаалах сангийн 110,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тавьсан юм.

Тус сумыг зорих замыг бараг хоёр дахин товчилсон гатлага онгоцоор өдөртөө хамгийн бага нь 10 гаруй тээврийн хэрэгсэл тогтмол зорчиж байгаа талаар ажилчин Ж.Батбаяр ярилаа. Дулааны улиралд Хишиг-Өндөр сумаар дамжин 140 орчим км зам туулан тус суманд очдог байсан юм. Гатлага онгоц ашиглалтад орсноор тус сумын иргэд болон Булган, Орхон аймгаас Хархорин, Өгий нуур чиглэлийн аялагчид энэ дөт замаар аялах боломжтой болжээ.

Холбоотой мэдээ