Ипотекийн санхүүжилтэд 246 тэрбум төгрөг олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-12 17:35:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний 7 сарын байдлаар нийт 246 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 3479 иргэнд олгоод байна. Үүнээс 2019 оны долдугаар сард:

  • Монголбанкны эх үүсвэрээс 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 237 иргэнд,
  • Засгийн газрын эх үүсвэрээс 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 165 иргэнд,
  • Арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс нийт 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 140 иргэнд тус тус олгоод байгаа талаар Монголбанкнаас мэдээллээ. 
Холбоотой мэдээ