Б.Одхүү, Т.Тэмүүлэн нар Японд суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-06 11:29:25

"Хакүхо цом-2016"-д амжилттай оролцсон Б.Одхүү, Т.Тэмүүлэн нар Япон улсад сумо бөхийн сургалттай ахлах сургуульд суралцахаар болжээ.

Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо цом" өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил зургаа дахь удаагаа өнгөрсөн хоёрдугаар сард Токио хотноо болж шилдгүүдээ тодруулсан юм. Тус тэмцээнд таван орны 1200 гаруй өсвөрийн сумоч хүүхдүүд өрсөлдсөнөөс Монголын баг анх удаа багаараа алтан медаль хүртсэн билээ. Энэхүү тэмцээнээс хувийн дүнгээр А.Сосорхүү /Баянхонгор/ түрүүлсэн бол Б.Одхүү мөнгө, Э.Жавхлантөгс хүрэл медаль тус тус хүртсэн. Мөн Б.Одхүү, Т.Тэмүүлэн нар багийн барилдаанд түрүүлсэн юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ