Гурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-19 13:48:01

МОСКВА. /РИА Новости/. Йемений нийслэл Сана хотын ойролцоогоос 3000 орчим жилийн настай эртний суурин болон муммийг олж илрүүлсэн тухай “SABA” агентлаг мэдээлжээ.


Малтлагын явцад олж илрүүлсэн чулуун зэвсгийн үеийн төгсгөл үеийн эртний сууринд чулуугаар босгосон байшингууд байсныг онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн муммийг суурингийн ойролцоо газраас олж илрүүлсэн байна.


Йеменд шиит шашинтнуудын “Ансар Аллах” хөдөлгөөний босогч-хуситууд болон Ерөнхийлөгч Абд Раббо Мансура Хадигийн цэргүүдийн хооронд болж буй иргэний дайн 2014 оноос хойш үргэлжилж байгаа юм. Саудын Араб тэргүүтэй арабын орнуудын эвсэл 2015 оноос хойш эрх баригчдын талд оржээ. Хуситууд нийслэл Сана хотыг хяналтандаа авч, Засгийн газар Аден хот руу шилжсэн юм. 2017 онд Аден хотод салан тусгаарлах үзэлтнүүдийн Өмнөд шилжилтийн зөвлөл байгуулагдсан бөгөөд 8 дугаар сарын 7-нд Хадигийн цэргүүд болон шилжилтийн зөвлөлийн хооронд мөргөлдөөн үүссэн юм. 

Холбоотой мэдээ