Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бан Ги Мүнийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-20 17:03:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд оролцож, үг хэлсэн. Энэ үеэр тэрбээр тус форумын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, хуралд төр засаг, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын төлөөлөл идэвхтэй оролцож, ач хобогдол өгч байгаад талархал илэрхийлж, цаашид залуус, эрдэмтэн судлаачид болон бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлж, Монгол Улсын форумын оролцоог өргөжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэв. Мөн Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн хүрээнд болж буй энэ бага хурал нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хэлхээ, холбоог бэхжүүлж, бусад түнш орон, олон улсын байгууллагатай харилцан ашигтай, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд дэм болно гэдгийг онцоллоо. 


Ноён Бан Ги Мүн тус Бага хурлын нээлтэд оролцон үг хэлж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархал илэрхийлээд, хойтон тохиох форумын 20 жилийн ойд Монгол Улсаас дээд түвшний төлөөлөгч оролцохыг урив. Түүнчлэн Монгол Улс нь бүс нутгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх нөөц боломжтой гэж үзэж буйгаа илэрхийж, Монгол Улсын Засгийн газраас уур амьсгалын өөрчлөлт, агаарын чанарын асуудлаарх хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Холбоотой мэдээ