Хөл бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд "Титан" баг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-21 11:33:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөл бөмбөгийн холбооноос "Талбайн хөл бөмбөгийн залуучуудын аймгийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг энэ сарын 17-18-ны өдөр Өлгий хотноо зохион байгууллаа.

Тэмцээнд залуучуудын 10 баг оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс "Титан" баг түрүүлж,  шилжин явах цомын эзэн болжээ. Харин удаах байруудад "Соёмбо", "Армада", "Бай-Өлке" баг тус тус шалгарлаа.

Хөл бөмбөгийн залуучуудын аймгийн аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулахад "Туран ворлд" компанийн захирал А.Ерболат, Зам тээврийн дэд сайд асан Х.Ержан, аймгийн Хөл бөмбөгийн холбооны тэргүүн Ш.Амантай, Хүүхэд, залуучуудын паркийн менежер М.Ербахыт нарын хүмүүс дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байна.  

Холбоотой мэдээ