Төслөөс дэмжлэг үзүүлж автомашин олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Байгаль орчин аялал жуулчлалын яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй "Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь-ENSURE" төслөөс орон нутаг дахь хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж автомашин олголоо.
Уг төсөл нь Тарвагатайн нуруу, Бөхөн шарын нуруу, Улаан шалын хоолой, Зармангийн говь гэсэн сонгогдсон газар нутагт хамаарах Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан зэрэг аймгийн 13 суманд хэрэгжих бөгөөд Говь-Алтай аймгийн Цогт, Чандмань, Эрдэнэ сум хамрагдаж байгаа юм.
Төсөл 2019-2025 оны хооронд 7 жилийн хугацаанд “Бэлчээр, ойн доройтлыг бууруулах замаар Саян, Хангайн уулс, өмнийн говийн эко системийн үйлчилгээг сайжруулах, тогтвортой амьжиргааг дэмжих, биологийн олон янз байдлыг хамгаалах” гэсэн зорилгыг дэвшүүлэн ажиллаж байгаа ажээ.