"Abu robokon-2019 Mongolia" тэмцээнд 16 орны 17 баг өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-21 15:03:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Abu robokon-2019 Mongolia" олон улсын тэмцээнийг 2019 оны наймдугаар сарын 23-27-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.


Тус тэмцээнд дэлхийн 16 орны 17 баг өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлжээ. Энэхүү тэмцээний талаар лхагва гарагт "HOLIDAY INN" зочид буудлын хурлын танхимд болох хэвлэлийн бага хурлаар дэлгэрэнгүй танилцуулах юм.


Дашрамд сонирхуулахад, “Робокон” төслийг анх Японы NHK телевиз 1991 онд санаачилж байжээ. Улмаар санаачлагчид дэлхийн өргөн нэвтрүүлгийн хамгийн том сүлжээ байгууллага болох Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-нд энэ төслийг дэмжиж өргөтгөх санал тавьсан байна. Ийнхүү анхны “ABU Робокон” тэмцээн 2002 онд Японы нийслэл Токио хотод зохион байгуулагдсан түүхтэй. Энэ тэмцээнд инженер, технологийн чиглэлээр сурдаг, тэр чиглэлд сонирхолтой оюутнууд өөрийн бүтээсэн, технологийг нь хөгжүүлсэн роботуудаар өрсөлддөг байна.

Холбоотой мэдээ