УЕФА кибер хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2019-08-21 16:25:45

МОСКВА. /TASS/. Европын хөл бөмбөгийн холбоо /УЕФА/ Европын кибер хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зарлалаа.  


Уг тэмцээнд УЕФА-гийн үндэсний 55 холбооны бүх баг оролцоно гэж тухай тус холбооны хэвлэлийн алба мэдээлжээ. Тэмцээний шалгаруулах шатны тоглолтууд 2019 оны 11 дүгээр сараас эхэлнэ. Оролцогчид "eFootball Pro Evolution Soccer 2020" /eFootball PES 2020/ тоглох аж. Шувтаргын тоглолт 2020 оны долдугаар сарын 9-10-нд Их Британийн нийслэл Лондон хотод болно.


Кибер хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний ялагчид 2020 оны долдугаар сарын 12-нд Английн Лондон хотноо алдарт "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнд болох “Евро 2020” тэмцээний аваргын төлөөх тоглолтыг үзэх тасалбар болон мөнгөн шагнал авна. Энэхүү тэмцээн нь кибер хөл бөмбөгийн багуудын дунд зохиогдох хамгийн том тэмцээн болох юм.


 


Холбоотой мэдээ