Хамгийн олон жуулчин Тайваниас иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-08-22 11:16:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2019 оны эхний хагас жилд манай улсад аялахаар 215.780 жуулчин зорьж ирснийг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 13.132 жуулчнаар буюу 6.48 хувиар ахиу үзүүлэлт аж.


Хамгийн олон буюу 2.020 жуулчин Тайваниас ирсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 30.1 хувиар /467 хүн/ нэмэгдсэн үзүүлэлт юм. Удаад нь Беларусь улсаас ирсэн жуулчдын тоо 23.4 хувиар, Японых 19.7 хувиар, Германых 17.1 хувиар, БНХАУ-ынх 8.8 хувиар, БНСУ-ынх 6 хувиар тус тус нэмэгджээ.


Тайваниас Монголд суугаа төлөөлөгч Хуан Куо Рун хэлэхдээ, “Тайвань, Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор Тайпэй олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол компаниудыг урьж оролцуулдаг. Өнгөрсөн онд Монгол Улсаас оролцсон аяллын компаниуд идэвхтэй оролцохын сацуу СТА морин хуурч, хөөмийч Д.Даваасүрэн оролцож үзүүлбэр үзүүлсэн нь хүмүүсийн таашаалд хүрч, олон олон тайвань хүмүүс Монголын талаарх мэдлэгээ тэлсэн юм. Жил бүр Тайванийн 10 сая гаруй жуулчин гадаадад аялдаг бөгөөд талуудын ойр дотно харилцаа, хамтын ажиллагааны үр дүнд жуулчдын тоо улам бүр нэмэгдэнэ гэж найдаж байна” гэв.

Холбоотой мэдээ