Дээрмийн бүлэг этгээдийг баривчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-22 18:05:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид иргэдийг дээрэмддэг 4 бүлэг, 15 этгээдийг шуурхай илрүүлэн баривчлаад байна.  

Бүлэг этгээд шөнийн цагаар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болон ганц нэгээрээ яваа охид, эмэгтэйчүүдийг араас нь дагаж улмаар зодож, эд зүйлсийг нь дээрэмддэг байжээ. Урьдчилсан байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй 17-29 насны М, Э, Д, Б, Э, А нар нь нийслэлд дээрмийн 6, хулгайн 3, залилангийн 3, нийт 12 удаагийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоод байна.

Орой үдшийн цагаар иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт халдлагад өртөж байгаа тул шөнө, оройн цагаар ганц, нэгээрээ явахгүй байх, гэрэлтүүлэгтэй, камерын хяналттай аюулгүй бүсийг сонгон явах, баталгаат таксигаар үйлчлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Холбоотой мэдээ