Азийн цомын төлөө 3х3 сагсанбөмбөгчид ур чадвараа сорьж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-08-23 12:59:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малайз улсад 3x3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны Азийн цомын аварга шалгаруулах “FIBA 3x3 U18 Asia сup” тэмцээн энэ сарын 22-24-нд болж байгаа бөгөөд манай эрэгтэй, эмэгтэй шигшээ баг хэсгээсээ хоёроор гараад байна.


Тус тэмцээнд 17 баг оролцож байгаа юм. Өчигдөр хэсгийн тоглолтууд болж, манай эрэгтэй баг Шри Ланка улсын багийг 21:6-гаар ялсан ч Шинэ Зеландын шигшээд 17:19-өөр ялагдсан байна. Харин охидын баг, Казахстаны багийг 18-15-аар хожоод Австралид 5:14-өөр хожигджээ.


Эрэгтэйчүүдийн шигшээ баг маргааш 14 цагаас D хэсгийн нэгдүгээр багтай тоглох бөгөөд уг хэсэгт Австрали, Казахстан, Киргизийн баг багтжээ.  Харин манай охидын баг, Япон, Тайланд, Шри-Ланка улсын шигшээ багуудтай D хэсэгт орсон байна.  

Холбоотой мэдээ