Брюссельд халдлага үйлдсэн этгээд Европын парламентад ажиллаж байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБРЮССЕЛЬ. /ВВС/. Брюссельд халдлага үйлдсэн этгээдүүдийн нэг нь Европын парламентын байранд цэвэрлэгч хийж байсан гэдгийг албаны хүмүүс мэдэгдэв.
Уг этгээд 2009 болон 2010 онд манайд сарын хугацаатай ажилласан гэж Европын парламент мэдэгдсэн боловч түүний хэн болохыг тодруулан дурдаагүй байна. Гэвч энэ хүн бол Брюсселийн нисэх онгоцны буудалд бөмбөг дэлбэлсэн этгээдүүдийн нэг болох Нажим Лачраоуи мөн гэж эх сурвалжууд таамаглаж байна.
Брюсселийн нисэх онгоцны буудал болон метроны буудалд “Лалын улс” бүлэглэлийн үйлдсэн халдлагын улмаас 32 хүн амиа алдсан билээ.
11 дүгээр сард Парист болсон халдлагад сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж буй Лачраоуи гэгч этгээд бол Завентем нисэх онгоцны буудалд бөмбөг дэлбэлсэн хоёр этгээдийн нэг юм.
Европын парламентын мэдэгдсэнээр, цэвэрлэгээ үйлчилгээний компани энэ мэдээллийг өгсөн бөгөөд тухайн үед Лачраоуи нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй байжээ.
Д.Нямтулга