Есөнзүйл суманд 320 хүүхдийн сургууль барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-08-27 09:16:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Есөнзүйл, Өлзийт суманд барьж буй бүтээн байгуулалтын ажлын явцад хяналт тавилаа.

Есөнзүйл суманд улсын төсвийн 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн сургуулийн барилгыг өнгөрөгч 6 сараас барьж эхлээд байна. Барилгын гүйцэтгэгчээр “Тэд констракшн” ХХК ажиллаж байгаа ба 2020 оны 7 дугаар сард ашиглалтад оруулах юм.

Мөн Өлзийт суманд Спорт заалны барилгыг улсын төсвийн 851 сая төгрөгийн өртгөөр “Ганнэгдэл” ХХК гүйцэтгэж байна. Барилгыг ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулах аж.

МХГ-аас эдгээр бүтээн байгуулалтын материалын чанар, зургийн дагуу барьж байгаа эсэхэд хяналт тавьж, үүрэг чиглэл өглөө.

Холбоотой мэдээ