Байлдааны онгоцны үзүүлэх тоглолтын үеэр Хүй долоон худаг руу автобус үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-08-27 10:46:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын ялалтын 80 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулах ОХУ-ын байлдааны онгоцны үзүүлэх тоглолт маргааш Хүй долоон худагт болно.

Үүнтэй холбогдуулан Төв цэнгэлдэх хүрээлэн, Офицеруудын ордон, Таван шараас их багтаамжийн хоёр автобус 10.20, 10.30 цагаас Хүй долоон худаг руу тус тус үйлчлэх юм.

Оросын нисэх хүчний харьяа агаарын үзүүлбэрийн “Русские Витязи” буюу “Оросын Баатрууд” баг анх 1991 онд Москва хотын ойролцоох Кубинка агаарын баазад зургаан Су-27 онгоцтой байгуулагдаж байсан түүхтэй. 1991 онд анхны үзүүлбэрээ Англи улсад Лукарсын агаарын шоунд үзүүлж гараагаа эхэлж байсан бөгөөд АНУ-д гэхэд 2 удаа очиж байжээ. 
Дэлхийн олон улс оронд очиж үзүүлбэрээ үзүүлсээр байгаа тус багийнхан парк шинэчлэлтийн хүрээнд 2016 онд хуучин Су-27 сөнөөгч онгоцуудаа цоо шинэ Су-30СМ сөнөөгч онгоцоор сольсон байна.

Холбоотой мэдээ