Өргөө амаржих газарт олон улсын чанарын стандартыг нэвтрүүлнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-08-27 11:55:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Өргөө амаржих газар 2018 оноос олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO9001:-2015 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Тус стандартыг нэвтрүүлэх хүрээнд, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран “Гүйцэтгэлийн үнэлгээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 
Сургалтаар “Гүйцэтгэлийн үнэлгээний зорилго, ач холбогдол”, “Үнэлгээ хийх үе шат”, “Гүйцэтгэлийн үнэлгээний талаар хийсэн судалгааны дүн”, “Гүйцэтгэлийн үнэлгээний сайн туршлага” зэрэг чиглэл бүхий мэдээлэл хүргэв. Сургалтад эмнэлгийн удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтэн зэрэг нийт 60 гаруй хүн оролцсон юм. 
Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO9001:-2015 стандартыг нэвтрүүлснээр тус амаржих газрын эмч, ажилтнуудын идэвх оролцоо нэмэгдэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын үзүүлэлтэд ахиц гарах ач холбогдолтой юм.

 

 

Холбоотой мэдээ