Этиопт хамгийн эртний хүний гавлын яс олджээ

Дэлхийд | Сонин хачин
Jargal.d@montsame.mn
2019-08-30 16:21:56

ПРЕТОРИЯ. /TASS/. Эрдэмтэд Этиопын зүүн хойд нутагт 3.8 сая жилийн өмнө амьдарч байсан хамгийн эртний хүмүүс болох Анамын австралопитехийн бараг бүтэн гавлын яс олсон тухай “Nature” сэтгүүл мэдээлсэн байна.


Уг олдворт хийсэн судалгааны үр дүн анхны хүмүүс сармагчингаас үүссэн тухай шинжлэх ухааны ойлголтуудад эргэлзээ төрүүлжээ. Анамын австралопитех нь Хомо Сапиенсууд үүссэн гэдэг Афарын австралопитехийн өвөг дээдэс байсан гэж үздэг билээ.


Гэвч олдворын нас нь Анамын австралопитех нь Афаруудын өвөг дээдэс биш гэдгийг харуулжээ. Эрдэмтэд судалгаа хийснийхээ дараа тэд дор хаяж 100 мянган жил зэрэгцэн амьдарсан гэдэг дүгнэлтэд хүрсэн байна.


Гавлын ясыг Америкийн Квивлендийн байгалийн түүхийн музейтэй хамтран ажилладаг профессор Йоханнес Хайле-Сесассие Этиопын Афар мужийн Миро-Дора хэмээх газраас олжээ. Түүний хэлснээр, уг гавлын яс нь 3 сая жилээс дээш настай ийм олдворууд дотроос хамгийн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн нь аж.


Холбоотой мэдээ