Йеменд агаарын цохилтын улмаас 100 гаруй хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-02 09:57:53
Yesukheitumur Tumurbaatar

САНА. /VOA/. Саудын Араб тэргүүтэй эвслийн нисэх онгоцнууд Йемений баруун нутгийн Дамар хотод ням гарагт агаарын цохилт өгсний улмаас 100 гаруй хүн амь үрэгдэж, 40 гаруй хүн шархадсан гэж албаныхан мэдэгдлээ.


Оршин суугчдын хэлснээр, шөнө дунд зургаан удаа агаарын цохилт өгсөн байна. Агаарын цохилтоор дрон болон пуужингийн байрлалыг бөмбөгдсөн гэж Саудын Арабын дэмжлэгтэй Йемений Засгийн газрын хүчин мэдэгджээ.


Харин Йемений Засгийн газрыг эсэргүүцэгч Ираны дэмжлэгтэй хусит босогчдын бүлэглэлийн мэдээлснээр, агаарын цохилтод хорих зориулалтаар ашигладаг байгууламж өртсөн байна.


Холбоотой мэдээ