Монголын морьт харваачид ДАШТ-д үнэмлэхүй ялалт байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-02 10:23:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Морьт харваачдын ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцсон "Хан Монгол" морьтон холбооны Э.Эрдэнэ ахлагчтай таван тамирчин үнэмлэхүй амжилт тогтоожээ.


Морьт харвааны 15 дахь удаагийн ДАШТ наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 01-нд БНСУ-ын Чунжү-Си хотноо 7 төрлөөр зохион байгуулж, шилдгүүдээ тодруулжээ. Монгол Улсын тамирчдаас Э.Эрдэнэ хоёр алт, Н.Даваадорж нэг алтан медаль, Г.Идэрбаатар, Х.Пүрэвмандах, Л.Пүрэвээ нар хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж үнэмлэхүй ялалт байгуулжээ.


Мөн нийлбэр дүнгээр Титэм шагнал /Гран при/-ын эзнээр Э.Эрдэнэ шалгарч, залуу харваач Пүрэвмандах гуравдугаар байрын эзэн боллоо. Манай морьт харвааны баг тамирчид эх орондоо зохион байгуулах Олон улсын тэмцээнд оролцохоор өнөөдөр /2019.09.02/ эх орондоо ирэх юм.

Холбоотой мэдээ