В.Путинийг Энэтхэг улсад айлчлахыг урьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-05 10:56:04

ВЛАДИВОСТОК. /TASS/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг ирэх онд Энэтхэг улсад айлчлахыг урьжээ. В.Путин, Н.Моди нарын Владивосток хотод хийсэн яриа хэлэлцээний дүнд энэ тухай мэдэгдсэн байна.


"Владивостокт хүрэлцэн ирэхэд нь найрсаг дотноор хүлээн авч уулзсанд нь Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд талархал илэрхийлж, ирэх онд болох Орос-Энэтхэгийн XXI дээд  хэмжээний уулзалтад оролцохоор Энэтхэг улсад айлчлахыг урьсан байна” хэмээн баримт бичигт дурджээ. 


Түүнчлэн Ялалтын баярын 75 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ОХУ-д айлчлах урилгыг Энэтхэгийн Ерөнхий сайд хүлээн авжээ. 


Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд баримталж буй хандлага ихээхэн нийцтэй буйд сэтгэл хангалуун байгааг талууд цохон тэмдэглэж, Орос-Энэтхэгийн онцгой давуу тал бүхий стратегийн түншлэлийг хоёр улсын одоогийн харилцаа төдийгүй бүс нутаг, олон улсын асуудлыг шийдвэрлэхтэй уялдуулан хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн тухай мөн хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.

Холбоотой мэдээ