Мексикийн эрх баригчид 170 гаруй цагаачийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МЕХИКО. /TASS/.
Мексикийн цагаачлалын алба АНУ-ын хилийг зорьж байсан
хууль бус цагаачдыг тээвэрлэсэн ачааны тэргийг зүүн өмнөд Табаско мужид саатуулсан
тухай мэдэгджээ. Ачааны машинд нийт 173 хүн байсны дотор 65 хүүхэд сууж явжээ.
Баривчлагдсан хүмүүсийн дотор Гватемал, Хондурас, Сальвадор, Куба зэрэг
улсын иргэд байсан аж. Хууль бус цагаачдыг Табаско дахь цагаачлалын албаны
газарт хүргэжээ. Дараа нь тэднийг Мексикээс албадан нутаг буцаах аж. Ачааны
машины жолоочийг хориод байгаа бөгөөд түүнийг хүн наймаалсан хэрэгт буруутгаж
магадгүй байна.
Төв Америкийн улсууд, Карибын сав газар болон бусад бүс нутгаас Мексикийн
нутгаар дамжин АНУ-ыг зорих цагаачдын тоо нэмэгдсээр байгаа тухай Мексикийн
Дотоод хэргийн яам мэдээлжээ. Энэ оны эхний гурван сарын хугацаанд гэхэд
л 300 мянган цагаач Мексикийн хилээр нэвтэрчээ.