Орон сууцанд орох иргэдийн шинэчилсэн бүртгэлийг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-09-06 13:38:43

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын гурав болон долдугаар багт барьж байгаа “Мандах Наран” хороолол ашиглалтад орох дөхөж байна.

Тиймээс орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн шинэчилсэн бүртгэлийг аймгийн Иргэдийн хөгжлийн төвд энэ оны есдүгээр сарын 06-15-ныг хүртэл хийж байгаа аж.

Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн санхүүжилтээр аймгийн ЗДТГ хамтран хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүл, өрх толгойлсон эцэг, эх мөн төрийн алба хаагч зэрэг тодорхой зорилтот бүлгийнхний худалдан авах боломжид тулгуурлан хямд чанартай байраар хангах зорилготой. Орон сууцны ам метрийн үнэ нь 715 мянган төгрөг гэж албаны эх сурвалж мэдээлэв.

Холбоотой мэдээ