36 мянган га талбайд тарваган тахлын тандалт хийжээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-09-11 10:14:03

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Зооноз өвчин судлалын төв Баянхонгор аймгийн Өлзийт сумын Түй-Шаргалжуутын цурав голомтын 36 мянган га талбайд тарваган тахлын тандалт судалгааг хийжээ.

Тандалт судалгаагаар тарваган тахал өвчний агуулагч болох мэрэгчдийн зүйлийн бүрдэл, нягтшил, тархалт болон тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдал, эпизоотын идэвхжлийг тогтоох судалгааг хийсэн байна. Мөн тандалтын үеэр махчин шувууны гулигдас, мэрэгч амьтад, тэдгээрийн гадны шимэгч зэрэг дээж цуглуулж, тарваган тахлын үүсгэгч илрүүлэх зорилгоор лабораторийн шинжилгээг хийж байгаа аж.

Уг тандалт хийх хугацаанд Өлзийт сумын Нарийн гол, Шуургач, Ар агьт, Халиут, Бийрийн хөндийд нутаглаж буй 27 өрхийн 100 гаруй хүнд тарваган тахал өвчнөөс сэргийлэх яриа таниулга, сургалт сурталчилгаа хийж, санамж хуудас тараажээ.

Холбоотой мэдээ