Говь-Алтай аймаг ирэх онд усан спортын төвтэй болно

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-09-12 10:47:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/.  Говь-Алтай аймаг ирэх онд усан спортын төвтэй болохоор барилгын ажлыг эхлүүллээ.

Уг усан спортын төвийг улсын төсвийн 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Алтай хотын "Солонго" хороололд барьж байгаа ажээ. Уг барилга ашиглалтад орсноор Алтайчууд тэр тусмаа хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх томоохон бүтээн байгуулалт болох юм.

2019 онд Говь-Алтай аймагт анх удаа 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа бөгөөд энэхүү усан спортын төв нь томоохон ажлуудын нэг гэнэ. 

Холбоотой мэдээ