Улаанбаатарт бороо орно

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-09-12 08:04:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ихэнх нутгаар бороо орж, сэрүүсч, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2019 оны 9 дүгээр сарын 12-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч 13-15 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ