АНУ-ыг Израил тагнаж байна гэх мэдээллийг няцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-09-13 14:31:33

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ыг Израил тагнаж байна гэх мэдээллийг тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху няцаасан байна.


АНУ-ын гурван өндөр албан тушаалтны хэлснийг Politico” сэтгүүлд иш татан мэдээлснээр, Цагаан ордны ойролцоогоос олдсон ажиглалтын төхөөрөмжүүд Израилтай холбоотой байж магадгүй ажээ. Б.Нетаньяхугийн ажлын албанаас энэ талаар мэдээлэхдээ, “илэрхий худал мэдээлэл” гэжээ.


Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас “Politico” сэтгүүлийн мэдээний талаар лавлахад, Израил манай улсыг тагнаж байна гэдэгт итгэхгүй байна хэмээн хариулаад, Израилтай маш сайн харилцаатай гэдгээ онцолсон байна. 


Д.Трампыг Ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших хугацаанд Ерөнхийлөгчийн ордон болон бусад эмзэг газруудаас гар утасны мэдээллийг тагнах зориулалт бүхий төхөөрөмжүүд олдсон бөгөөд үүний ард Израилын эрх баригчид байж магадгүй гэж Politico” сэтгүүлийн нийтлэлд дурджээ. 

Холбоотой мэдээ