Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-14 15:47:41

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харъяа Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үе үеийн хамт олон та бүхэнд тус сургуулийн үүсэж хөгжсөний 50 жилийн ойн баярын мэндийг хүргэж, чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.


ХАА-н Техник Мэргэжлийн сургууль нэртэй үүх түүхээ эхэлсэн Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 50 жилийн түүх бол Монгол Улсад барилгын салбар, ХАА-н салбар бие даан хөгжлийн тэргүүн эгнээ болон хөгжиж ирсний нэгэн бодит гэрч, түүхэн баримт мөн билээ.

Тус Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь ХАА,  Барилгын болон хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 11000 гаруй мэргэжлийн чадварлаг мэргэжилтэн бэлтгэн гаргасан, Мэргэжлийн боловсрол сургалтын нэр хүндтэй сургуулийн нэг болж өргөжин хөгжиж байна.

Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн цаашдын үндсэн зорилго чиглэл нь техник технологийн мэдлэг, чадвар, дадал болон мэргэжилтний эзэмшвэл зохих суурь ба үндсэн ур чадварыг сайн эзэмшсэн, тодорхой мэргэжил ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж, хөдөлмөрийн зах зээлд бүтээлчээр ажиллах чадамж бүхий мэргэжилтэн, ажилчдыг бэлтгэн гаргахад чиглэгдэх ёстой.

Та бүхэн сургуулийнхаа алдар гавъяа түүхэн замналаар бахархаж, хөдөлмөрийн сайчуудынхаа үйлсийг нэр төртэй үргэлжлүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлж, ажлын их амжилт, аз жаргал, сайн сайхныг хүсье.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

                                       

                                      

 

Холбоотой мэдээ